Бага ping · гацалтгүй
Улаанбаатар дахь DATACOM серверээр WC3-ийн Local Area Network-ээ интернэтээр холбоно. Ижил сүлжээ, VPN, IP тохиргоо хэрэггүй.
Сервер нь Улаанбаатарт — ping бага, гацалтгүй. VPN, нэмэлт тохиргоо хэрэггүй. Нийтийн Room-д орж OPEN GAMES-ээс шууд нэгдээд тогло. Үнэгүй, бүртгүүлээд +50 💎 бэлэг.
Ижил Wi-Fi, ижил сүлжээ хэрэггүй. Монгол хэл, Монгол сервер, Монгол Tier, Монгол community — бүгд нэг апп дотор.
Улаанбаатар дахь DATACOM серверээр WC3-ийн Local Area Network-ээ интернэтээр холбоно. Ижил сүлжээ, VPN, IP тохиргоо хэрэггүй.
GarenaSystem Discord серверийн Tier болон nickname чинь платформд автоматаар — жишээ нь "3-1 Вито Корлеон" нэртэйгээр орно.
Ranked Room-д хожил бүр +2 💎. Аль ч Room-д тоглосон 1 цаг тутам +2 💎 ба XP. Тоглолт бүрийн K/D/A автоматаар бүртгэгдэнэ. Цол: Grunt → Overlord → Blademaster → Shaman → DemiGod → GOD.
Клан байгуулж гишүүдээ урь — кланы хувийн өрөөнд хамтдаа тогло. Найзын хүсэлт, DM, нийтийн чат — screenshot-оо Ctrl+V-ээр шууд, emoji, 🔔 мэдэгдэл бүгд нэг цонхонд.
Нэг л удаа суулгачихвал болоо. Шинэ хувилбар гармагц апп өөрөө татаж шинэчилнэ — дахин суулгах хэрэггүй.
Тоглолтоо нэг товчоор Room-доо шууд цацна. Нийтийн чатад зарлаж бүх хүнд үзүүлж болно. Нэг тоглоомд байгаа хүн үзэхгүй.
Интернэт чинь хэдэн секунд тасарвал тоглоом гарчихгүй — 55 секунд хүлээж, автоматаар буцаад холбогдоно. Бусад тоглогчдын тоглоом үргэлжилнэ.
Garena.mn-д бүртгэлгүй хүн тоглолтод гаднаас нэвтэрч чадахгүй. Хэн гацаасныг нэрээр нь харуулж, хуурамч leaver бүртгэхгүй, MapHack илрүүлнэ.
Найз руугаа DM-ээс нэг товчоор дуут дуудлага хийнэ — тоглолтын өмнө, үеэр баг дотроо ярилц. Нэмэлт програм хэрэггүй.
WC3 Room 1–20 нээлттэй. Ranked Room 1–5-д хожил бүр 💎 өгнө. Найзуудтайгаа өөрийн өрөө, клан өрөө ч үүсгэж болно.
Room бүрт 100 хүн. Гишүүдийн жагсаалтад Tier, Level, ping харагдана. OPEN GAMES-ээс сонгоод START дарахад л болно.
Тоглолт дуусахад K/D/A, creep, Net Worth, хожил/хожигдол relay сервер автоматаар бүртгэнэ — replay, бот хэрэггүй. «gg» гээд дуусгасан тоглолтын K/D/A ч бүртгэгдэнэ.
Бүртгэлийн ID, Tier, Level цол, дундаж K/D/A ба Net Worth. Тоглолтоо LIVE дамжуулж 35 хүртэл үзэгчтэй.
Ердийн WarKey тоглоомоо хаагаад тохируулдаг. Garena.mn WarKey бол тоглоомоосоо гаралгүйгээр, яг тоглож байхдаа skill болон item-ийн hotkey-гээ шинэчилдэг шинэ төрлийн хэрэгсэл.
Гол skill болон item key-үүдээ нэг цэгээс тохируулж, давхардлыг хурдан анзаарна.
Давтагддаг team message-үүдээ товч дээр тавьж, хэрэгтэй үедээ шууд илгээнэ.
Ctrl+F6 overlay ашиглаад тоглоомын урсгалаас гаралгүй key тохиргоогоо шинэчилнэ.
Дээрх "WarKey татах" товчоор GarenaWarKey.exe файлыг татна. Суулгац шаардлагагүй — шууд нээгддэг.
SmartScreen гарвал → More info → Run anyway. (Платформтой ижил хэвийн зүйл.)
WarKey нээгдэхэд Discord-оороо нэвтэрнэ — эрх шалгаад бэлэн болно.
WC3-аа нээхэд WarKey ард ажиллаж эхэлнэ. Дээд талд Вито Корлеон шиг нэр чинь гарч ирвэл холбогдсон гэсэн үг.
Warkey таб дээр Skill, Inventory (1–6) hotkey-гээ өөрийн гарын байрлалд тохируулна. QuickChat таб-д давтагддаг чатаа тавина.
Тоглолт эхлүүлж hero-гоо сонгоход тухайн баатрын skill-үүд автоматаар Skills самбарт гарч ирнэ.
Тоглоомынхоо яг дундуур Ctrl + F6 дарж overlay нээнэ. Тоглоомоо хаах, alt-tab хийх шаардлагагүй.
Overlay дээр skill/item-ийн үсгээ шинэчилнэ. Дахин Ctrl + F6 дарж хаагаад тоглоомоо шууд үргэлжлүүлнэ.
Татаад, суулгаад, Discord эсвэл имэйлээр нэвтрэхэд л боллоо. Шинэ хувилбар гарахад апп өөрөө шинэчлэгдэнэ.
Дээрх "Үнэгүй татах" товчоор Garena.mn-Setup файлыг татна.
"Windows protected your PC" (SmartScreen) гарвал → More info → Run anyway дарна. Энэ нь шинэ апп бүрт гардаг хэвийн зүйл, вирус биш.
Next → Install дарж дуустал хүлээнэ. Desktop дээр Garena.mn icon үүснэ.
Discord эсвэл имэйлээр нэвтэрнэ (+50 💎). Нууц үгээ мартвал имэйлээр сэргээх код ирнэ. Тохиргоо → Тоглоом нэмэх дарж Warcraft III-ийн exe-г сонгоно. GarenaSystem-ийн гишүүн бол Tier шууд орж ирнэ.
Өрөөнүүд хэсгээс WC3 Room сонгож орно (Ranked Room 1–5-д 💎 олгоно). Найзаа урьж болно.
OPEN GAMES-ээс тоглоомоо сонгоод START дарна. WC3 нээгдэхэд Local Area Network → тоглоомоо сонгоод нэгдэнэ. IP, порт хэрэггүй.
Нийтийн Room-д тоглоом нээх нь Moderator-ын эрх — Room дотор «Moderator эрх хүсэх» товчоор хүсэлт илгээнэ. Өөрийн өрөөнд хэн ч нээнэ. Тоглоом нээхийн өмнө Radmin, Hamachi зэрэг VPN-ээ унтраагаарай.
Тоглолт дуусахад K/D/A, XP, 💎 автоматаар профайлд бүртгэгдэнэ. Хүсвэл доод цэсний LIVE товчоор тоглолтоо дамжуул.
Нэг удаа суулгахад хангалттай — шинэ хувилбар гарахад апп өөрөө шинэчлэгдэнэ. Hotkey хэрэгсэл WarKey-г ч эндээс татна.